1-р бүлэг. Ажлын санал
Одынх дундаж л нэгэн айл. Хотын захын хороололд өөрийн гэсэн хувийн хашаа байшинтай. Эхнэр болон өөрийн 2 хүүхдийнхээ хамтаар нам гүмхэн амьдарна. Тэрээр түүхийн багшийн ажилтай ба нийслэлийн 00Х сургуульд багшлаад 3 дахь жилээ өнгөрөөж байгаа билээ. Багаасаа өндөр хэмээн дуудагдсаар ирсэн ба одоо ч хамт олон дундаа Өндөр Од хэмээгдэнэ. Бага зэрэг дуугүй тэрээр зарим үед бодлогошрон элдвийг бодон санаа алдах нь бий. Түүний эхнэр Цас гэх ба энэ жил 26 хүрч буй зауухан эмэгтэй. Өөрийн хувийн урландаа зураг хөрөг зуран гадуур худалдаалдаг ба зарим үедээ Одоос ч илүүтэйгээр орлого олно. Том хүү Тэнгэр нь 7 настай ба харин бага нь болох Солонго 5 настай. Тэр нэгэн өдрийг хүртэл энэ айл нам гүм, амар жимэр амьдарсаар, их хотын нэгээхэн буланд амьдралын аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлсээр байлаа.