Би энэ цалинг бүр ерөөсөө ойлгохгүй юм, ингээд л авах тусам л алга болоод байх шиг санагдаад байхын, тэхээр нь бүр нөгөө ATM-ээ тэврээд л хэнгэнэтэл уйлмаар санагдахийн. Заримдаа ингээд кармагаа шалгахаар яах аргагүй л яая даа гэсэн 20000 төгрөг тууж явахийн, нэг хоол идсэн болчихоод л дахиад гараа явуулахаар яг 2540 төгрөг үлдсэн байхын, тэр 40 нь ч одоо юу вэ дээ.
Хүмүүс ингээд л шоудий энтэр гэнэ за юу, би тэхээр нь ооё ”Тийм зав хаа байна, өглөө ажилтай мань нь, тэгээд ч нас 25 дөхөөд ирсэн чинь бааранд 2 цагаас илүү байж чадахаа больцон байна лээ” бла бла … ягшд ! зүгээр мөнгөгүй л байхгүй юу даа, ямар үүдэн дээр нь 2 боргио уучаад оролтой нь биш дээ, нарийхан шилтэй пиавнаас хоёрыг тэврээд хэвтэхэд л 10000 төгрөг “Хап” гээд л алга болношд.
Хүмүүс бас ингэжаагаан “Одоо гоё найз охинтой болооч хөө”, гоё найз охинтой болно ч гэж ямар юмаа хэлээд байгаан, ах тэнгүүт нь бас хэлнэ л дээ “Өө бүтэхгүй бүтэхгүй, юун урдах ажлаа яаая гэж байхад, тэгээд ч 25 дөхөөд ирсэн чинь үеийнхэн бүгд хүнтэй суугаад яваад өгсөн, жаахан хүүхдүүдтэй үерхээд манийх нь үзэл бодол нийлэхгүй аягүй бол ANEMONE эд нараа яриад салахгүй” бла бла … ягшд ! Зүгээр л мөнгөгүй л байхгүй юу даа, ямар юмных нь үзэд бодол. Анхны болзоог хийхэд л амьдрал мэрзийгээд ирэх нягууртай. Аятайхан газар хоол идэхэд 50 цаас мааний бадмийхум, кино үзээд нөгөө цагаан юмнаас хэдийг зажлахад 20 цаас мааниа уншуулна, за мэдээж хөхөөн өвлийн хүйтэнд явган таваргаад байлтайна биш такси унаанд 10-г өгнө, охин тэнгүүт романтик газар сууж вино ууя эд нар гэж таарна, би ямар нөгөө муу PENTA-руугаа аваад оролтой нь биш дээ за дахиад нэг 50 цаасыг бурхных нь оронд илгээнэ, ингээд л ирэнгүүт цалин малин ер нь бол ямар ч сонирхолгүй болж эхэлжаагаан, юун цааш нь хураах өдөртөө хүргэж ядаж байхад. За тэгээд яахав дээ ер нь бол боловсон хаягддаг юм байгааздээ “Чи бид хоёр ер нь л бие биедээ тохирохгүй юм байна” , “Чи надад ерөөсөө анхаарал хандуулахаа больсон” , “Сайхан найзууд болий” … бла бла, зүгээр л мөнгөгүй л байхгүй юу даа, юун найз майз. Нэг бол охидууд гоё зоригтой хэлэх хэрэгтэй “Уучлаарай ингээд л чамайг бодоод байсан чи ер нь майр МЭРЗГЭР залуу юмаа” эд нар гээд.
Тэгээд л муу цалиндаа гомдоод л уумар аядана, халж ч амжаагүй байтал мөнгө нь дуусч тураана, гэдэс өлсөнө, тэхээр нь сурснаараа 3 сайхан хийж идээд л, мэднэ биз дээ ? Буцалсан усан дээр талх хийж дэвтээгээд, жаахан элсэн чихэр нэмж хутгаад идэхээр гэдэс цадаад л сүйд болдогийг…
За тэгээд ядуу хүний зовлонг алийг нь тэр гэхэв дээ ? Ялангуяа Монголд бол элгий нь авийшд, “Эгч ээ энэ ямар үнэтэй юм ? ” … дуугарахгүй … “Эгч ээ энэ ямар үнэтэй юм ? ” … тэнгүүт хэлнэ “Үнэтэй” … “Аан, тэгээд л хэлчихгүй”
/Ч.Ганжавхлан/
hahahah yostoi ineedteima
ReplyDelete