2015 оны 03 сарын 29 үдшийн 22:47цаг. Хүний амьдралын баяр жаргал , гунигтай бүхий л дурсамж дуу хөгжимтэй хүйн холбоо шиг гайхалтай сонин зохицолоор холбогдож байдаг юм шиг ээ. Саяхан би нэт ухаж яваад багадаа сонсдог байсан их гоё гоё дуунуудаа оллоо. Дурсамж ханхлаал хачин сайхан. Хааяа санамсаргүй байдлаар ямар нэгэн ая сонсохоор хэн нэгэн хүн магадгүй дурласан бол хайрын дуу сонсох болгонд нүдэнд царай нь харагдаад л , чихэнд дуу нь сонсогдоод , аль эсвэл ямар нэгэн үйл явдал санаанд ороод байдаг даа. Тэгээд ер нь 1р ангиасаа хойш сонсдог байсан дуунуудаа бичээд хадгалахаар шийдлээ. Юмыг яаж мэдэхэв 10 магадгүй 20 жилийн дараа үүнийгээ олоод ахиад бага насандаа очих ч юм бил үү? Сониноос хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол гээд сайхан дуу цаад караокед чинь байна штээ :)) Заа тэр яахав магадгүй чиний ч гэсэн сонсдог, дурладаг, дагаад савсганадаг байсан дуу байж юуны магад сонирхоод үзээрэй.. Юм гэдэг чинь их гоё штээ найз аа.
Зиаа хөө би чинь бодоод байсан цэцэрлэгтээ ямар ч дуу сураагүй хэнэггүй товариш байсан юм шиг ээ. Ёстой л ёс болгож "Маамуу нааш ир"-ийгаа цээжилсэн юм шиг байгаан. Янзан бүрийн бүжгийн тэмцээнд их оролцдог, бэлтгэл хийгээд цэцэрлэг дээрээ ч байдаггүй байсын. Одоо тэгээд эргээд санахаар аягүй мангар штээ дуу , шүлэг юу ч байхгүй . Харин сургуульд ороод мангар хөгжимсөг догь нөхөр болоотохсон шт :))
Заа ёстой яг хэд дүгээр ангидаа сонсдог байсныг мэдэх юм алга. Ямартай ч сулиаруулдаг дуунууд.
1. Жоохон юм байж аягүй янаг дуу сонсдог байсын. Угаасаа би сонсдын :))
2. Энэ залуу ч сак л даа
3. Дуурайж бүжиглэх гээд нээх эв хавгүй хөдлөөд байдаг байж билээ. Тэр аялгуу энэ тэр үнэхээр гоё.
4.Миний үеийнхэн их л сонсдог байсан даа. Гоё хүүхэн :))
5. Клипийг нь үзсээр байгаад ээжийн хэдэн алчуурыг энд тэндээ зүүгээд хариугүй модел болонгоо алдсан шт. Та нар мэдээгүй юу :))
6. Энэ балайг үзээд хэдэн шөнө хадан дээрээс үсэрсий шт хаха 00:30-00.40 хооронд гарч байгаа сонин хөдөлгөөнүүдийг толины өмнө зүгээр л хашраадаг байсан шт. Бараг л ясгүй ээ ясгүй ясгүй аая аххаха
7. Хүн бүхний дуртай дуу. Энэ залуу аягүй тэнэг ээ ахах харахаар дургүй хүрээд байдгын. Нүдэнд хүйтэн хог
8. Дэлгүүр дээрэмдмээр санагджысан үе бий. Яана өө багш нар битгий уншчихаасай :D
9.Одоо сонсоход ч ёстой гоё байна.
10.Онцгүй нэртэй тэ энэ дуу нь :)) Миний дуртай цөөхөн хэдэн хамтлагийн нэг
11. Аягүй сонсголонтой хохо
12.Миний анхны хайр гарч байна шт хаха. Энэ залуу нь ядаж байхад аягүй царайлаг аа. Сониноос би энэ хамтлагийн улаан ногоон фен байсан шт . Одоо ч байгаа. Надаа бүр 2 3 сиди байгаа гээл бодчих . Та нар зүгээр кпоп дэлхийгээс бла3 гэхгүй шүү. Цагтаа бүгд сонсдог байсныг нь мэдэж л байна
13. Уяраадаг шт. Ёобүсэёо ёобүсэёо кимчи агшаасан будаа юу юу гээд ч байгаан
14. Эд нар энэ дуугаараа баяжсан байх аа
15. Миний хамгийн дуртай дуу. Тэр төгөлдөр хуурны ая мая яаж байгаан бэ яаж байгаан. Одоо ч сонсдог шт. Нээрээ тэр Daesung-ийх шиг тийм хослол үнэхээр гоё харагддаг шүү :)
16. Гэр цэвэрлэдэг дуу :P
17. U.T -тэйгээ дагаж дуулдаг байсан дуу. Үнэхээр их дурсамж.
18. Би энэ дууг үхэн үхтэлээ сонсоно өө. Маш их урам зориг өгдөг юм. Энэ завшааныг ашиглаад Дорноговьт суугаа аав ээж ах дүүс дээ заза тоглосын залуус аа юм бүхнийг битгий зоосны нүхээр харж байгаарай . Амьдрал өөрөө САК
19. Аягүй авангард үгтэй дуу ахах Гэхдээ л зүгээр эморуулж байгаам чинь
20. Ердөөсөө л Туулайхүү Бүжин 2 шүү дээ
21. Бас л од байж дээ. Сүүлд Dougie хийе гээд балайраад зүгээр хахах
22. Надаа энэ дууг хэн нэгэн дуулж өгвөл би бараг уйлах байх аа.
23. Хонхны баяраараа дуулмаар байхад балай нэртэй байдаг шүү
24. Хэээе итс мая блү жийнс . гоё шүү. Ариунаа аниа 00:55 дээр дэлгүүрээ нээчихсэн яваад байна уу даа
25. Шинэ жилийн хамгийн гоё уур амьсгал оруулдаг дуу. Одоо ч догдлоод байдыштээ ааааягүүүүү
26. Нэрийг нь хүртэл хар л даа яаааая сак уу
27. Уйлах гээд байдаг юм. Хорвоогийн бүх сайхан нөхөрлөлийн төлөө
28.U.T-дээ зориулъя. Чи бид хоёрын хамгийн хамгийн дуу шүү дээ
29. Speed in line-д сонсдог байсан хамгийн гоё дуу. Нүл дурсамж яаяяя
30. Зүгээр л тасархай. Нээрээ хорьж болдоггүй 20 нас энийг сэргээгээд байлуу яалаа
31.Байрныхаа ард энийг сонсоод котокийн ах нартай араараа гулгаж уралддаг байлаа шт. Янзын шүү нээрээ. Хуучны хайрын дуунууд цаанаа л ондоо шүү
32. Чатны дуу байлаа шүү дээ. Битүү захиалгатай айн
33. Ubs-ийн Heart to heart р захиалж сонсдог байсан дуу аххаха манай багын охидууд мэднэ дээ. Хот шүүү хоот хооот
34. Би чинь энэ дууг одоо ч сонсдышт хаха манай хүн нам дагаж тэнэгтээгүй бол нээрээ ааяаяа
35. Хип хааап гэдэг чинь би шүү дээ ердөөсөө л :))
36. Youtube-г зохиосон хүнд печень өгье өө. Ийм гоё дуунуудыг байлгаж байдаг.
37. Угаасаа л чика л даа чи ч гэсэн ;)
38. Хөхөө намжил чинь чи шт
39. Эвгүй үгтэй зэвүүн дуу
40. Тоглолт хийхгүй юм байх даа. Цаснаар чамтай алхах би дуртай
41. Аялгуу үг энэ тэр үнэхээр үнэхээр .. Заавал сонсох дуу
42. Содон дуу шүү
43. Бороо чи ороосой нулимс минь урсаасай болзоо хожимдоосой чи битгий ирээсэй
44. Миний хувьд Сарантуяа №1 Юун Ариунаа
45.Тасархай дуу. Тэр үедээ клип энэ тэр сүртэй байж билээ. Хогийн шүүрээрээ самурайддаг байлаа шт ахха
46. Ubs-ийн шинэ өглөө нэвтрүүлэгээр өглөө болгон сонсоод хичээлдээ явдаг байсан. Энэ дууг л сонсох гэж өглөө эрт босоол бэлддэг байж дээ. Хажууд байгаа ч ээжийгээ үнэхээр их санах юм
47.Бооёо санаанд ороод гоё шүү хаха
48.Явж явж дэргэд л байдаг юм даа
49.Клип нь бас л аяаяая шүү дээ. Өө тэгээд л дээд доотхоо захирч чадахгүй бол ингэхээс ч яахав. Хайран амьдрал гэж байгаа шт нөхдүүд ээ
50.Энийг үзэхээр Ким Духан ахыгаа санаад байдгын ахха
Заза ёстой алдаг оног л бичлээ. Санаад байвал мөд дуусахгүй шинжтэй . Ингэс хийгээд дуусгая, Бонусанд нээрээ аймар гоё 2 дуугаа биччихье. Манай дошны дуунууд ахахха балай хогнууд дургүйлхэх тусам аманд аялагдчихсан явж байдгын :D
No comments:
Post a Comment