Миний аавын үхэл маш гэнэтийн байлаа. Ердөө 27хон настайдаа бурхан болсон юм. Хөгжимчин биш, од биш. Хорт хавдар хүнийг шилдэггүй юм билээ. Аав маань өнгөрөхөд би 8 настай, аавыгаа санаж, бэтгэрэхээр насанд хүрсэн байсан. Магадгүй арай бага байхад өнгөрсөн бол би тийм их санаж, гашуудахгүй байсан байх л даа. Аав амьд байсан бол намайг тоглонгоо урамшуулж, эрхлүүлээд л, шөнө духан дээр нэг үнэрлээд унтуулж, ижил хөл бөмбөгийн багт болешикдуулаад л, зарим зүйлсийг ээжээс илүү тайлбарлах байсан байх даа.
Аав минь үхнэ гэдгээ ерөөс мэдэгдээгүй, бүр ирэх жил ингэнэ, тийшээ явж амрана гээд олон төлөвлөгөөгөөр намайг дүүрэн цэнэглэж байлаа. Эмнэлэгт дусал залгуулаад хэвтэж байхдаа ч бид хоёр ирэх зун хаана загас барих уу, дугуйгаар аялах уу, гэсэн гоё юм ярьдаг байлаа. Одоо бодох нээ, намайг өөдрөг, итгэл дүүрэн, нүүрэндээ галтай байлгахыг эцсээ хүртэл хүссэн байж хөөрхий. Нэг өдөр ээж минь намайг хичээлийн дундуур дуудуулж гаргаад, эмнэлэг рүү очлоо. Эмч нар биднийг цочроохгүй маш эелдэгээр тайлбарлаж эхэлтэл ээж маань уйлж эхэллээ. Би ийм их эмч нар байж аавыг эмнэж чадахгүй гэж уур хүрч байснаа, өнгөрсөн гэдгийг нь ойлгож байдгаараа орилож чарласан билээ. Баахан уйлалдаж байх үед нэг настай сувилагч намайг дуудан өрөөндөө аваачиж, хайрцаг дүүрэн дугтуйтай захиануудыг надаа өглөө. Захиа болгон дээр хаягны оронд сэдэвнүүд бичээстэй байлаа. Нэгийг нь ухаж гаргаж ирээд сувилагч хэллээ:
Аав минь үхнэ гэдгээ ерөөс мэдэгдээгүй, бүр ирэх жил ингэнэ, тийшээ явж амрана гээд олон төлөвлөгөөгөөр намайг дүүрэн цэнэглэж байлаа. Эмнэлэгт дусал залгуулаад хэвтэж байхдаа ч бид хоёр ирэх зун хаана загас барих уу, дугуйгаар аялах уу, гэсэн гоё юм ярьдаг байлаа. Одоо бодох нээ, намайг өөдрөг, итгэл дүүрэн, нүүрэндээ галтай байлгахыг эцсээ хүртэл хүссэн байж хөөрхий. Нэг өдөр ээж минь намайг хичээлийн дундуур дуудуулж гаргаад, эмнэлэг рүү очлоо. Эмч нар биднийг цочроохгүй маш эелдэгээр тайлбарлаж эхэлтэл ээж маань уйлж эхэллээ. Би ийм их эмч нар байж аавыг эмнэж чадахгүй гэж уур хүрч байснаа, өнгөрсөн гэдгийг нь ойлгож байдгаараа орилож чарласан билээ. Баахан уйлалдаж байх үед нэг настай сувилагч намайг дуудан өрөөндөө аваачиж, хайрцаг дүүрэн дугтуйтай захиануудыг надаа өглөө. Захиа болгон дээр хаягны оронд сэдэвнүүд бичээстэй байлаа. Нэгийг нь ухаж гаргаж ирээд сувилагч хэллээ:
- Аав чинь энэ эхний захиаг намайг чамд яг энэ үе мөчид өгөөрэй гэж дамжуулсан юм. Энэ олон захиаг бараг долоо хоног бичсэн юм шүү хүчтэй байгаарай гэлээ. Тэр захиаг "Намайг үгүй болох үед" гэж хаягласан байв. Би нус нулимсаа танан байж тэр захиаг задаллаа.
" - Хайрт хүү минь. Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь чиний дэргэд байхгүй болсон гэсэн үг. Надад маш харамсалтай байна. Би үхнэ гэдгээ мэдэж байсан. Би чамд үүнийг хэлж уйлуулахыг хүсээгүй юм. Эцсийн эцэст үхэх гэж байгаа хүн бас жаал худлаа ярьж болно гэж би шийдсэн юм. Аав нь уг нь чамд их юм зааж өгөх байсан юм. Чи чинь юу ч мэдэхгүй жаахан шүү дээ. Тиймээс зааж өгөх юмнуудаа энэ олон захиан дээр бичиж үлдээлээ.Харин чи яг цаг нь болохоор л задалж уншиж байна шүү гэж амлаарай. За миний хүү, ээжийгээ харж хандаж байгаарай, хайртай шүү. Чамд захианууд үлдээлээ, ээжид чинь машинаа үлдээлээ. Баяртай." гэсэн байв. Үүнийг уншсан би дотор сайхан тайвширч, аав маань хажууд байгаа мэт болж ээжийгээ хөтөлсөөр эмнэлэгээс гарч байж билээ. Түүнээс хойш нүүдэл суудал, шинэ сургууль шинэ ангийнхан гээд л амьдрал үргэлжилсээр нэг өдөр ээжийн шинэ найз залууд би уурлах үедээ "Таныг хүндэлдэг өөр хүнтэй суугаач , энэ муу баарны залуугаар яадаг байна" гэж хэлээд ээждээ зад алгадуулж, бөөн том хэрүүл боллоо. Би өрөөндөө дэлбэртлээ уурлаж, гомдож байхдаа аавын захиануудыг гэнэт санаж олон ухаж үзтэл "Ээжтэйгээ том маргалдсан үедээ унш" гэсэн захиаг олж задаллаа.
" -Одоо ээж дээрээ очоод уучлал гуй. Та хоёрыг юунаас болж муудсаныг мэдэхгүй ч гэсэн, би ээжийг чинь илүү сайн мэднэ. Зүгээр л уучлал гуй. Чиний хорвоо дээрх ганц эх чинь шүүдээ. Энэ дэлхий дээр чамд л хамгаас хайртай юм. Найзууд нь чамайг төрүүлэхэд кесарь хийлгэ гэж зөвлөж байхад, ээж чинь нэг номон дээр хүүхэд номоороо төрөх нь хүүхэд дээ сайн гэж уншаад, чамайг өөрийгөө зовоон байж номоор нь төрүүлсэн юм шүү. Чи эх хүн яаж зовж байж хүүхдээ төрүүлдгийг харсан ч болоосой. Үүнээс илүү чамд хайртайгийн нотолгоо гэж үгүй хүү минь. Тиймээс ээж дээрээ оч оо. Цаадах чинь чамайг уучилна. Амжилт. Баяртай." гэсэн захиа байв. Аав маань зохиолч биш, банкны теллер л байсан юм. Тэр үед би ээждээ очоод уучлал гуйж, бид хоёр аавыг дурсаж 30 минут сууж хачин сайхан эвлэрсэн билээ. Аав ээж бид гурав хамт байгаа мэт сайхан үдэш байлаа. 2 жилийн дараа би "Зандан байдлаа үдэх үед" гэх захидлыг нээлээ.
" -Баяр хүргэе хүү минь. Сайхан байв уу? Зүгээр эхний удаа бүгдээрээ л тийм байдаг юм. Би өөрөө ч анх үзэхдээ царай муутай биеэ үнэлэгч хүүхэнтэй учирсан юм. Дараа дараагаасаа жигдрээд эхэлнээ хө, бүү сандар. Надтай эхэлж ярьсан биз дээ? эсвэл ээжээсээ асуучихсан уу? Битгий асуу, ааваасаа л ийм юмаа асууж бай. Мэдэв үү? за баяртай. Аав нь" гэсэн байлаа. Ингээд л аав миний амьдралын туршид хэцүү үед ч, баяртай үед ч хажууд минь байгаа мэт түшиж, зөвлөсөөр байлаа. "Даргадаа загнуулсан үедээ.", "Эхнэр авах үед", гэсээр "Эцэг болсон үедээ" захиаг уншлаа:
" -Баяр хүргэе, охин уу? хүү юү? Зиак одоо л чи жинхэнэ хайр гэж юу байдгийг мэдэрч өгнө дөө. Хүүхэд чинь нүд ирмэхийн зуур том болно. Чи аль болох ихээр хүүхэдтэйгээ байхыг хичээгээрэй. Живхийг нь угаа, хоолыг нь өгч бай, салхинд гаргаж бай. Сайхан үлгэр дуурайлал нь болоорой миний хүү. Аав нь ч уг нь дажгүй байсан биз дээ айн? " гээд л утсаар ярьж буй мэт л байв. Ингэж тэгсээр нилээд хугацаа өнгөрлөө. Ээжийг маань нас барах үед захиагаа нээлээ. Нэг л өгүүлбэр байлаа:
" -Ээж чинь надтай байна. Би харж хандья. Аав нь" гэсэн байв. Дотор онгойсон гэж яав аа. Би аавынхаа захиануудыг яг цаг нь болохоор нээдэг байлаа. Харин нэг сонин "Ижил хүйстэнг сонирхох үед" гэсэн сонин захиа байсаныг зүгээр л нээлээ.
" -Энэ захиаг уншиж байгаа бол, аав нь үхсэн нь дээр байж. Гэхдээ аав нь дураараа л бол гэж хэлнэ. Чамд л сайхан байвал аав нь ч баярлана. Хайртай шүү" гэсэн байв. Ингэж явсаар 27 настай аав 37, 47,57, 67, 77, хүүдээ зөвлөсөөр л байлаа. Одоо надад нэг л дугтуйтай захиа үлдсэн байгаа. Хэсэг хугацаа сайхан өнгөрлөө. Би 87 настай өвгөн дусал залгуулаад хэвтэж байхдаа 27 той аавынхаа бичсэн сүүлчийн захидлыг өдөр бүр барисаар хэвтэж байлаа. Нэг өдөр би нээлээ. "Чиний цаг дуусах үед" гэсэн байв.
" -Хүү минь. Энэ захиаг чамайг өвгөн болсон үедээ уншиж байгаа байх гэж найдья. Хамгийн сонин нь энэ захиаг би хамгийн эхэнд бичсэн гээд боддоо. Чиний амьдрал сайхан, үр дүнтэй байсан бололтой. Минийх ч гэсэн богино хэдий ч аз жаргалтай байсан юм шүү. Ээжид чинь хайртай болж, чам шиг хөөрхөн хүүтэй болсон би аз жаргалтай байсаан. Чи ч гэсэн өөрийгөө сайхан чөлөөл. Өвдөнө гэж бүү ай. Өвдөх ч үгүй. Хүүгээ маш их санаж байна шүү. Аав нь" гэжээ.
No comments:
Post a Comment