Friday, September 4, 2015

Захидал




Миний аавын үхэл маш гэнэтийн байлаа. Ердөө 27хон настайдаа бурхан болсон юм. Хөгжимчин биш, од биш. Хорт хавдар хүнийг шилдэггүй юм билээ. Аав маань өнгөрөхөд би 8 настай, аавыгаа санаж, бэтгэрэхээр насанд хүрсэн байсан. Магадгүй арай бага байхад өнгөрсөн бол би тийм их санаж, гашуудахгүй байсан байх л даа. Аав амьд байсан бол намайг тоглонгоо урамшуулж, эрхлүүлээд л, шөнө духан дээр нэг үнэрлээд унтуулж, ижил хөл бөмбөгийн багт болешикдуулаад л, зарим зүйлсийг ээжээс илүү тайлбарлах байсан байх даа.

Monday, May 4, 2015

Боргол




2015 оны 05 сарын 04 өдрийн 16:04 цаг. Чиний хувийн сэргээш юу вэ? Хүн болгонд сэтгэл сэргээж, эрч хүч өгдөг магадгүй заримдаа бүхнийг мартаж тайтгарал өгдөг ямар нэгэн зүйл байдаг байх. Хүмүүс яагаад тамхи татдаг юм бэ? Бусдын нүдэнд догь харагдах гэж үү , гуниг зовлонгоо түрхэн зуур ч болов таягдан хаях гэж үү , аль эсвэл зүгээр л амьдралынх нь нэгэн хэсэг болчихсон ингээд л хаячихъя гэхээр орон зай дутагдаад уу? Эдгээрийн аль нь болохыг бас аль нь ч үгүй болохыг би таашгүй . Энэ удаа даа тамхийг буруутгахыг хүсэхгүй нь .

Saturday, May 2, 2015

Өрөмхөн бурамхан



2015 оны 05 сарын 02 өдрийн 15:37 цаг. Бие даалтын ажил, шалгалтандаа бэлдээд толгой өндийх завгүй өнгөрсөн 2 долоо хоногийг бодвол цас бударч хөнгөн салхи үлээсэн сэрүүхэн өглөө байсан ч амралтын нэгэн өдөр сэтгэл хангалуун, эрч хүчтэй сайхан сэрлээ.

Friday, May 1, 2015

Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал

Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү?
Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.

Thursday, April 30, 2015

Зүрх шимшрүүлэм түүх (Өгүүллэг)


Долоо хоногийн 30 долларын цалинтай, хэвлэлийн үйлдвэрийн туслах ажилтан Жастин Хоргеншлаг өдөр бүр өмнө нь огт харж байгаагүй 60 орчим эмэгтэйтэй таардаг. Ингээд бодоход Нью Йоркид ирснээс хойших дөрвөн жилийн хугацаанд 75,120 орчим эмэгтэйтэй нүүр тулжээ. Тэдгээр 75,120 эмэгтэйн 25,000 орчим нь 15-30 насны бүсгүйчүүд байсны 5,000 нь л 48-55 кг жинтэй байв. Харин тэр 5,000 бүсгүйн 1,000 нь л боломжийн царайтай байснаас 500 нь л яахав ямар нэг хэмжээгээр анхаарал татахуйц байсан ч 100 нь л сэтгэлд хүрч, 25 нь л хэсэг хугацаанд сэтгэгдэл төрүүлж, харин Хоргеншлаг цорын ганц бүсгүйд л анхны харцаар дурлажээ. 

Өр (Өгүүллэг)

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. 
Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж: - Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв. 
Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн: Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Sunday, April 19, 2015

Такси баригч (Өгүүллэг)




Урд шөнө үнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хүйтэн гэсэн үг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилүүдийн өвлөөс илүүтэй хүйтэн эхэлж байгаа юм. Уг нь бол хонь мал, хашаа хороо, худаг ус гэхгүй хот газрын бидэнд өвлийн хүйтэн, зуны бороо, хаврын хавсрага нэг их хамаагүй мэт. Гэхдээ надад бол хамаараад байгаа юмаа. Яагаад гэвэл би нэг хуучивтар тэрэгтэй. Түүгээрээ халтуур хийдэг ухаантай. Жаахан давруулбал таксины үйлчилгээ гэх үү дээ. Манай такси бааз нь нэг машинтай, нэг жолоочтой, нэг засварчинтай. Тэр нь би. Харин өөр нэг даргатай. Тэр нь манай эхнэр. За нэг иймэрхүү төсөрхөн байгууллага даа. Хааяахан, сэтгэл хөдлөл нааштай үедээ би ингэж хошигнодог юм. Үнэндээ бол өнөөгийн нийгэмд олон гэр бүл иймэрхүү маягаар амьдарч байгаа. Тэдний нэг нь манайх.